2019-2020 оны НБА-гийн улирал үзэгч фенүүдийн хувьд маш өндөр хүлээлтэнд байгаа билээ. Өнгөрсөн зуны чөлөөт агентийн зах зээлээс багууд маш сайн менежменттэй ажиллаж НБА-гийн багуудын хувьд нэгэн жилд өрсөлдөөн ихтэй байхууц болоод байгаа билээ. Мөн жил ирэх тусам өсөж буй шинэхэн залуу оддын хүлээлт мөн өнгөрсөн зуны драфт ангийн шинэхэн залуучуудын эрч хүч хүлээлт гээд л тэсэн ядан хүлээсэн улирал эхлэхэд 1 сарын хугацаа л үлдэжээ.